Гадаадаас ДАН системд анх удаа бүртгүүлэх, баталгаажуулах

verify

Гадаадад амьдарч буй Монгол Улсын иргэдийн хувьд төрийн лавлагаа авах, банкны үйлчилгээ ашиглах, цахим гэрээ байгуулахад ДАН систем нэн шаардлагатай. Гэвч олон иргэд “Гадаадаас ДАН-д хэрхэн бүртгүүлэх вэ?” гэж асуудаг.

Монгол Улсын Иргэний бүртгэлийн системд таны мэдээлэл хэдийнэ байгаа одоо DAN системд бүртгүүлж, хэрэглэгчийн баталгаа хийснээр бусад системд нэвтрэх боломжтой болно

Гадаадаас ДАН системээ анх удаа идэвхжүүлж, бүртгэлээ баталгаажуулах алхам алхамаар гарын авлагыг хүргэж байна.

Энэ гарын авлагын зурагнууд веб сайтаар бүртгүүлэх үеийн зурагнууд юм, гар утасны апликэйшнээр бүртгүүлэх үед яг адилхан хуудас гарахгүй байх боломжтой

1. Анх удаа бүртгүүлэхэд юу бэлдэх вэ?

Бүртгэлээ идэвхжүүлж эхлэхээсээ өмнө дараах зүйлсийг бэлтгэнэ:

  • Иргэний бичиг баримт: Монгол Улсын иргэний үнэмлэх эсвэл Гадаад паспорт (Регистрийн дугаар болон баримт бичгийн дугаар шаардлагатай).
  • Камертай төхөөрөмж: Царай таниулах тул ухаалаг гар утас эсвэл веб камертай компьютер.
  • Сонголтоор: Монголын арилжааны банкны интернет банкны эрх.

2. Гадаадаас ДАН систем дэх өөрийн бүртгэлийг идэвхжүүлэх

Бүртгэлээ идэвхижүүлэх гурван арга байна

  • Нэг удаагийн кодоор
  • Банкны эрхээр
  • Тоон гарын үсгээр

Нэг удаагийн кодоор нэвтрэх арга

Алхам ①: Системд зочилно

dan.gov.mn эсвэл гар утсандаа DAN апликэйшн татаж суулгана.

Алхам ②: Нэг удаагийн код

① Нэг удаагийн код таб сонгогдсон байгааг шалгаад
② Регистерын дугаараа оруулна
③ Бүртгүүлэх товчийг дарна

Алхам ③: Бүртгүүлэх хуудас

Царай танилтаар бүртгүүлэх товчийг дарж
царай танилтаар бүртгүүлэх хуудас руу орно

Алхам ④: Царай танилтаар бүртгүүлэх хуудас

❶ Регистерын дугаар бөглөнө
❷ Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж,
Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч байна
товчийг чагтална
❸ Үргэлжлүүлэх товчийг дарна

Банкны эрхээр нэвтрэх арга

Алхам ① : Системд зочлох

dan.gov.mn эсвэл E-Mongolia аппликейшн руу орно.

Алхам ②: Банкаар баталгаажуулах

Нэвтрэх хэсгээс “Банкны нэвтрэх эрх” сонголтыг сонгож, өөрийн ашигладаг банкийг сонгоно.

Алхам ③ : Нэвтрэх

Интернет банкны нэвтрэх нэр, нууц үгээ оруулснаар таны ДАН систем дэх бүртгэл автоматаар баталгаажин идэвхжнэ.

再生7,245回 · リアクション20件 | ✅ДАН танилт нэвтрэлтийн системд гар утасны дугаараар бүртгүүлэх заавар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам | E-Mongolia
✅ДАН танилт нэвтрэлтийн системд гар утасны дугаараар бүртгүүлэх зааварЦахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
error: Content is protected !!
Гарчиг URL хоёрыг хууллаа