
Гадаадад амьдарч буй Монгол Улсын иргэдийн хувьд төрийн лавлагаа авах, банкны үйлчилгээ ашиглах, цахим гэрээ байгуулахад ДАН систем нэн шаардлагатай. Гэвч олон иргэд “Гадаадаас ДАН-д хэрхэн бүртгүүлэх вэ?” гэж асуудаг.
Монгол Улсын Иргэний бүртгэлийн системд таны мэдээлэл хэдийнэ байгаа одоо DAN системд бүртгүүлж, хэрэглэгчийн баталгаа хийснээр бусад системд нэвтрэх боломжтой болно
Гадаадаас ДАН системээ анх удаа идэвхжүүлж, бүртгэлээ баталгаажуулах алхам алхамаар гарын авлагыг хүргэж байна.
Энэ гарын авлагын зурагнууд веб сайтаар бүртгүүлэх үеийн зурагнууд юм, гар утасны апликэйшнээр бүртгүүлэх үед яг адилхан хуудас гарахгүй байх боломжтой
1. Анх удаа бүртгүүлэхэд юу бэлдэх вэ?
Бүртгэлээ идэвхжүүлж эхлэхээсээ өмнө дараах зүйлсийг бэлтгэнэ:
- Иргэний бичиг баримт: Монгол Улсын иргэний үнэмлэх эсвэл Гадаад паспорт (Регистрийн дугаар болон баримт бичгийн дугаар шаардлагатай).
- Камертай төхөөрөмж: Царай таниулах тул ухаалаг гар утас эсвэл веб камертай компьютер.
- Сонголтоор: Монголын арилжааны банкны интернет банкны эрх.
2. Гадаадаас ДАН систем дэх өөрийн бүртгэлийг идэвхжүүлэх
Бүртгэлээ идэвхижүүлэх гурван арга байна
- Нэг удаагийн кодоор
- Банкны эрхээр
- Тоон гарын үсгээр
Нэг удаагийн кодоор нэвтрэх арга
Алхам ①: Системд зочилно
dan.gov.mn эсвэл гар утсандаа DAN апликэйшн татаж суулгана.
Алхам ②: Нэг удаагийн код
Алхам ③: Бүртгүүлэх хуудас
Алхам ④: Царай танилтаар бүртгүүлэх хуудас
Банкны эрхээр нэвтрэх арга
Алхам ① : Системд зочлох
dan.gov.mn эсвэл E-Mongolia аппликейшн руу орно.







