AI-аар нэг дүрээ хадгалж, хувцас үсийг нь сольж, 3D болгох арга 【Үнэгүй хэсэг】

Тогтвортой нэг дүр үүсгэх промптын гол концепт

Тогтмол байх зүйлсээ тодорхойлно, түүнийгээ AI мартахаас сэргийлж дүрийн хувилбар үүсгэх бүртээ тогтмолуудаа промптодоо шигтгэж өгнө.
Ерөөсөө л үүнийг AI аас асуугаад хийхэд заавал төлбөртэй нийтлэл авах бараг шаардлагагүй
Хэрвээ та улам тодорхой дэлгэрэнгүй мэдлээлэл авахыг хүсвэл л үргэлжлүүлж уншаарай 😃
Дээрхи концепцийг л дэлгэрүүлж нуршаад явах болно.

Тогтмол

AI-аар дүр зурахад хамгийн их тохиолддог асуудал бол зураг болгонд өөр хүн болчихдог явдал юм. Хувцсыг нь солиход царай нь өөрчлөгдөж, үсийг нь солиход нүдний хэлбэр нь өөр болдог.

Би энэ асуудлыг шийдэх нэг системтэй аргыг бичлээ.

  1. Өөрийн дүрийн “паспорт” (ДНК блок) бичих,
  2. Лавлах зураг үүсгэх,
  3. Дүрээ хэвээр нь хадгалаад хувцас, үсийг нь солиж,
  4. Хүссэн пооз, байрлалд оруулах,
  5. Дүрээ 3D хэв маяг, 3D загвар болгох.

Яагаад зураг болгонд царай нь өөрчлөгдчихдөг вэ?

AI зураг бүрийг шинээр зурдаг. Өмнөх зургаа “санахгүй”. Тиймээс бид 2 зүйл хийнэ:

  1. Тогтмол зүйлийг текстээр нарийн тодорхойлж, үргэлж давтана (ДНК блок).
  2. Лавлах зураг хавсаргаж, “юуг сольж, юуг хэвээр үлдээх”-ийг тодорхой хэлнэ.

“ДНК” гэж яг юу вэ?

Хүний ДНК биологийн хувьд ямар ч нөхцөлд тухайн хүнийг “Тэр хүн мөн” гэдгийг баталж байдаг шиг, AI дүрийн ДНК блок гэдэг нь тухайн дүрийн хэзээ ч өөрчлөгдөж болохгүй үндсэн шинж чанаруудын бичвэр (промпт-хэсэг) юм.

ДНК блок дотор юу орох вэ? (Түүний бүтэц)

AI-д дүрийн ДНК-г суулгахдаа дараах 4-5 үндсэн хувиршгүй үзүүлэлтийг яг нэг хэвээр нь бичиж кодчилдог:

  1. Царайны суурь онцлог : Нүдний өнгө ба хэлбэр, арьсны өнгө/туяа, эрүү болон хамар, онцлох нийтлэг шинж (жишээ нь: зүүн хацартай мэнгэ, тариа).
  2. Үндэс угсаа ба Нас: Жишээ нь: “25-year-old East Asian woman”.
  3. Үсний үндсэн стиль : Үсний өнгө ба хэлбэрийн суурь (жишээ нь: “dark brown shoulder-length wavy hair”).
  4. Арт Стиль / Өнгө аяс : AI-д дүрийг зурж буй урлагийн хэв маяг (жишээ нь: “Photorealistic, Pixar 3D render, Anime art style”).

3. ДНК блок ямар үүрэгтэй вэ? (Яагаад заавал хэрэгтэй гэж?)

Промпт (Бичвэр) = [ДНК блок]/тогтмол + [Хувцас + Пооз + Фон + Нүүрний хувирал +чимэглэл]/хувьсагч

  • Асуудал: Хүмүүс заавар бичихдээ царай, хувцас, ар фоноо бүгдийг нь холиод биччихдэг тул AI зураг бүр дээр шал өөр хүн зураад байдаг.
  • Шийдэл (ДНК блок): Дүрийнхээ ДНК блокийг нэг удаа тогтоож аваад, дараа дараагийн бүх зураг дээрээ “хуулж тавиад (copy-paste)” арын хувьсагчдыг нь л солиход хангалттай.

Энгийнээр: AI-д зургийг нь хэдэн мянган удаа өөр өөрөөр зуруулсан ч “Энэ бол яг Сарнай мөн шүү” гэдгийг таниулах тогтмол тушаалын цуглуулга юм.

Хэрэгтэй зүйлс

  • Зураг үүсгэдэг AI (ChatGPT, Gemini, Midjourney, Stable Diffusion/Flux гэх мэт, зураг хавсаргах боломжтой аль ч хэрэгсэл)
  • Хөрвүүлэлт хийх бол: image-to-3D хэрэгсэл (Meshy, Tripo, Rodin, Hunyuan3D гэх мэт)
  • 15-30 минут

Хэрэгслүүд, үнэ, боломж байнга өөрчлөгддөг тул одоогийн нөхцөлийг тухайн сайтаас шалгаарай.

АI тай ярьж ажлын заавар өгөх

AI-д (ялангуяа зураг болон текст үүсгэгч AI-д) промпт бичихдээ зайлсхийх эсвэл бичиж болохгүй 8 гол алдаа ба хориглох зүйлсийг жишээтэй нь бэлдлээ.

1. Хэт ерөнхий, хийсвэр үгс ашиглах

AI нь хийсвэр мэдрэмж, ерөнхий тодорхойлолтыг өөр өөрийнхөөрөө (санамсаргүй байдлаар) тааж зурдаг.

  • ❌ Болохгүй жишээ:"A beautiful woman", "A cool car", "Amazing scenery" гоё машин , хөөрхөн сайхан эмэгтэй
  • 🟢 Засах нь: Гоо сайхан гэдгийг нарийвчилж бичнэ. "A 25-year-old Asian woman with symmetrical facial features, soft smile, glowing skin"

2. Сөрөг болон үгүйсгэсэн үг ашиглах (Negative Phrasing)

AI-ийн хэлний загварууд “NO”, “NOT”, “WITHOUT” гэх мэт үгүйсгэсэн үгийг ихэнхдээ алгасаж уншаад, арынх нь үгийг нь онцолчихдог.

  • ❌ Болохгүй жишээ:"A guy with NO glasses", "A park WITHOUT people"(AI “glasses”, “people” гэх үгсийг хараад нүдний шилтэй эсвэл хүнтэй зураг гаргаж ирэх магадлал өндөр)
  • 🟢 Засах нь: Байхгүй зүйлийг бичих биш, оронд нь юу байхыг нь эерэгээр бичнэ. Эсвэл тусгай Negative Prompt параметр ашиглана.
    • Эерэг бичвэр:"A clear face showing natural eyes", "An empty park at sunrise"

3. Зөрчилдөөнтэй / Нэг нэгнийгээ үгүйсгэсэн заавар өгөх

Хоёр өөр логиктой зааврыг нэг промптод оруулбал AI будилах эсвэл аль нэгийг нь хасдаг.

  • ❌ Болохгүй жишээ:"A bright sunny day with neon cyberpunk night lights", "Hyper-realistic 8k photo in hand-drawn watercolor style"
  • 🟢 Засах нь: Стил болон гэрэлтүүлгээ нэг чиглэлд оруулна. "Photorealistic portrait in cinematic sunset lighting"

4. Хэт урт, шамбааралдсан текст бичих

Урт байх тусмаа сайн гэж бодон хамаагүй олон үг (олон янзын хувцас, олон объект) чихэх нь AI-ийн анхаарлыг сарниулдаг.

  • ❌ Болохгүй жишээ:"A girl wearing a hat, glasses, jacket, holding a coffee, reading a book, walking a dog, near a bus stop, in rain, sunset..."
  • 🟢 Засах нь: Хамгийн чухал 1-2 гол үйлдэл дээр төвлөрүүлж, бусдыг нь хасна. "A girl in a jacket drinking coffee at a rainy bus stop at sunset"

5. AI-д ойлгомжгүй “Шидтэй / Чанарын” үгс ашиглах

Одоогийн орчин үеийн AI загварууд (Midjourney v6, DALL-E 3, Flux гэх мэт) дээр чанарын үгс шаардлагагүй бөгөөд загварыг муутгах талтай.

  • ❌ Болохгүй жишээ:"4K, 8K, Masterpiece, Trending on ArtStation, Ultra HD, Best Quality"
  • 🟢 Засах нь: Чанарыг үгээр бичих биш, камерийн техникийн үгээр тодорхойлно. "Shot on 35mm lens, f/1.8, studio portrait lighting, highly detailed texture"

6. Эзэн биегүй ба холбоос үгс их хэрэглэх

AI нь хүний уран нийтлэл бичдэг холбоос үгсийг ойлгох гэж системээ ачаалладаг.

  • ❌ Болохгүй жишээ:"Please draw a picture of a guy who looks like he is thinking about his life..."
  • 🟢 Засах нь: Шууд түлхүүр үг буюу бодит объект руу орно. "A thoughtful man looking out a window, side view portrait"

7. Контекстгүй хувцас болон өнгө холих

Олон объектэд өөр өөр өнгө өгөхөд AI өнгөнүүдийг хооронд нь холих асуудал гардаг.

  • ❌ Болохгүй жишээ:"A girl in a red sweater holding a blue bag next to a yellow car"(Ж: AI улаан цүнх эсвэл шар цамц зурах магадлалтай)
  • 🟢 Засах нь: Сонгосон өнгөний тоог багасгах эсвэл карт/блок хэлбэрээр салгаж бичих.

8. Зохиогчийн эрхтэй / Хориотой үгс ашиглах

AI платформууд аюулгүй байдлын үүднээс зарим үгсийг шууд блокдог эсвэл зураг үүсгэхээс татгалздаг.

  • ❌ Болохгүй жишээ: Хэт цус нөжтэй, хүчирхийллийн, эсвэл олны танил хүмүүсийн нэрийг зарим платформд шууд ашиглах (жишээ нь: blood, gore, NSFW эсвэл тодорхой улс төрчдийн нэрс).

Санамж: AI-д промпт бичнэ гэдэг нь “Яг жаахан хүүхдэд юмсийг маш тодорхой, зааж өгч байгаатай ижил” юм. Бичээгүй зүйлийг AI өөрөө тааж зурдаг тул “Зайлсхийх зүйлсээ хасч, тодорхой үгсээр зааж өгөх” нь констант дүр гарч ирэх хамгийн том нууц юм.

Дараахь төлбөртэй нийтлэлд [] хаалтын доторхи хувьсагчуудыг шууд сольж copy/past хийгээд
л AI д өгөх тушаалын бичвэрүүдийг бэлэн бэлдсэн

🚀 Худалдаж авсанаар таны олж авах бодит ашиг тус

1. ⏱️ Цаг хугацаа болон туршилтын зардлаа 90% хэмнэнэ

  • Та “хий тохируулж” зуу зуун зураг гаргаж, кредит болон цагаа үрэх шаардлагагүй болно.
  • Ямар ч туршилт хийлгүйгээр шууд [ДНК блок] хэсэгт өөрийн дүрийн мэдээллийг орлуулан бичээд л 100% тогтвортой дүрүүдээ эхний туршилтаар авна.

2. 🎯 Мэргэжлийн түвшний бэлэн “Copy / Paste” формулууд

  • Англи хэлний мэдлэг эсвэл промпт инженерчлэл шаардлагагүй: Ердөө л [хувцас], [пооз], [ар фон], [камерийн өнцөг] гэсэн хаалтан доторх үгсийг өөрийн санаагаар сольж бичихэд хангалттай.
  • Төгс дүн үзүүлдэг промптын тусгай бүтэц, операторуудыг бэлэн заавартай нь авна.

3. 🎨 Дижитал контент ба Брэнд үүсгэх бүрэн боломж

  • Өөрийн нүүр царай (AI Influencer / Virtual Model): Сошиал медиа, видео, сурталчилгаанд ашиглах констант виртуал загвар өөрөө үүсгэнэ.
  • Бизнес & Брэндинг: Эх болон загвар өмсөгчид их хэмжээний мөнгө төлөхгүйгээр өөрийн бүтээгдэхүүнийг зарах AI дүрүүдийг хүссэн байрлал, орчинд нь зуруулна.
  • Зурагт ном & Комик: Нэг дүрийг өөр өөр сэтгэл хөдлөл, хөдөлгөөнтэйгөөр цуврал болгон зуруулж комик ном, хүүхдийн ном бүтээх боломж нээгдэнэ.

4. 🛠️ Мэргэжилтний “Нууц заль ба Түлхүүр үгсийн цуглуулга” (Bonus Cheat-sheet)

  • AI-г будилуулдаггүй, хувцас болон царайг салгаж солиход тусалдаг шилдэг 50+ Англи түлхүүр үгсийн жагсаалт.
  • Midjourney, ChatGPT (DALL-E), Leonardo AI зэрэг томоохон платформ бүр дээр хэрхэн ашиглах алхам алхмаар заавар.

5. Хэрэгтэй үедээ онлайнаас шууд бичвэрийн лавлагааг хуулна

Дахин энэ тэнд хуулж хадгалах шаардлагагүй болно. Нэг удаа аваад олон удаа дуртай үедээ
read рүү нэвтэрч ашиглах боломжтой болно, энэ бас таныг нэг илүү ажил хийхээс чөлөөлөх юм

AI-аар нэг дүрээ хадгалж, хувцас үсийг нь сольж, 3D болгох арга 【Төлбөртэй】

Хувьсагчид зорилтот агуулгуудаа оруулна
Промпт бичвэр хуулна
Наана
Таны оригналь констант дүр бэлэн болно.
Ингээд л болоо 🤷

Сэтгэгдэл

error: Content is protected !!
Гарчиг URL хоёрыг хууллаа