14,900 ₮
Захиалгаа чатаас хайж, хэн төлснийг нь мартаж, сарын эцэст юу олсноо мэдэхгүй байна уу? Захиалга, нөөц, тайланг нэг дор цэгцэлдэг бэлэн хүснэгтийн систем. Код, скрипт хэрэггүй — нээж, бөглөөд л эхэлнэ.
Тайлбар
Ийм асуудал танд танил уу?
- Захиалгын зурвасууд чатад живж, “энэ хүн юу захиалсан билээ” гэж дээш доош нь хайдаг
- Хэн төлсөн, хэн төлөөгүй нь тодорхойгүйгээс мөнгө дутдаг
- Захиалга өгөөд ирж авдаггүй хүмүүс хүргэлтийн мөнгийг тань үрж байна
- Дууссан бараандаа дахин захиалга авч, уучлал гуйдаг
Багцад юу багтах вэ?
- Захиалгын бүртгэл — захиалга бүр нэг мөрөнд: хэрэглэгч, утас, бараа, төлбөрийн болон хүргэлтийн төлөв (жагсаалтаас сонгодог)
- Бараа, нөөцийн хяналт — зарагдсан, үлдсэн тоо автоматаар
- Сарын тайлан — борлуулалт, цуцлагдсан болон “ирсэнгүй” захиалгын тоо, төлөгдөөгүй дүн — нэг товшоор
- Бэлэн чатын зурвасууд — баталгаажуулах, хүргэлт, сануулах, урьдчилгаа хүсэх 5 загвар
- Хэрэглэх заавар — Монгол хэлээр, алхам алхмаар
Техникийн шаардлага
Google Sheets (үнэгүй) эсвэл Excel. Утсаар ч ажиллана. Ямар ч скрипт, код, нэвтрэлт холболт хэрэггүй — файлыг нээхэд бэлэн.
Хэнд тохирох вэ?
Facebook/Instagram-аар худалдаа хийдэг, өдөрт 3-аас дээш захиалга авдаг хэн бүхэнд. Өдөрт 1–2 захиалгатай бол дэвтрээрээ ч болох — бид танд хэрэггүй зүйл зарахгүй.
Хүргэлт
Төлбөр баталгаажсаны дараа татаж авах тоон файл (Excel). Заавар дагалдана.
— Түгээмэл асуултууд —
Файл яаж ирдэг вэ? Төлбөр баталгаажсаны дараа татах холбоос таны имэйлээр илгээгдэнэ. Холбоос хугацаагүй бөгөөд татах тоо хязгааргүй.
Google Sheets болон Excel-д ажиллах уу? Тийм. Файл нь .xlsx форматтай тул хоёуланд нь нээгдэнэ.
Асуудал гарвал яах вэ? Манай Facebook Page (Read.Mongolia)-ээр холбогдоорой — бид туслах болно.







Сэтгэгдэл