Захиалга бүртгэлийн систем — чатаар захиалга авдаг худалдагчдад (Google Sheets / Excel)

14,900 ₮

₮ MNT
  • ₮ MNT
  • $ USD
  • ¥ JPY

Захиалгаа чатаас хайж, хэн төлснийг нь мартаж, сарын эцэст юу олсноо мэдэхгүй байна уу? Захиалга, нөөц, тайланг нэг дор цэгцэлдэг бэлэн хүснэгтийн систем. Код, скрипт хэрэггүй — нээж, бөглөөд л эхэлнэ.

Ангилал:

Тайлбар

Ийм асуудал танд танил уу?

  • Захиалгын зурвасууд чатад живж, “энэ хүн юу захиалсан билээ” гэж дээш доош нь хайдаг
  • Хэн төлсөн, хэн төлөөгүй нь тодорхойгүйгээс мөнгө дутдаг
  • Захиалга өгөөд ирж авдаггүй хүмүүс хүргэлтийн мөнгийг тань үрж байна
  • Дууссан бараандаа дахин захиалга авч, уучлал гуйдаг

Багцад юу багтах вэ?

  1. Захиалгын бүртгэл — захиалга бүр нэг мөрөнд: хэрэглэгч, утас, бараа, төлбөрийн болон хүргэлтийн төлөв (жагсаалтаас сонгодог)
  2. Бараа, нөөцийн хяналт — зарагдсан, үлдсэн тоо автоматаар
  3. Сарын тайлан — борлуулалт, цуцлагдсан болон “ирсэнгүй” захиалгын тоо, төлөгдөөгүй дүн — нэг товшоор
  4. Бэлэн чатын зурвасууд — баталгаажуулах, хүргэлт, сануулах, урьдчилгаа хүсэх 5 загвар
  5. Хэрэглэх заавар — Монгол хэлээр, алхам алхмаар

Техникийн шаардлага

Google Sheets (үнэгүй) эсвэл Excel. Утсаар ч ажиллана. Ямар ч скрипт, код, нэвтрэлт холболт хэрэггүй — файлыг нээхэд бэлэн.

Хэнд тохирох вэ?

Facebook/Instagram-аар худалдаа хийдэг, өдөрт 3-аас дээш захиалга авдаг хэн бүхэнд. Өдөрт 1–2 захиалгатай бол дэвтрээрээ ч болох — бид танд хэрэггүй зүйл зарахгүй.

Хүргэлт

Төлбөр баталгаажсаны дараа татаж авах тоон файл (Excel). Заавар дагалдана.

— Түгээмэл асуултууд —

Файл яаж ирдэг вэ? Төлбөр баталгаажсаны дараа татах холбоос таны имэйлээр илгээгдэнэ. Холбоос хугацаагүй бөгөөд татах тоо хязгааргүй.

Google Sheets болон Excel-д ажиллах уу? Тийм. Файл нь .xlsx форматтай тул хоёуланд нь нээгдэнэ.

Асуудал гарвал яах вэ? Манай Facebook Page (Read.Mongolia)-ээр холбогдоорой — бид туслах болно.

Сэтгэгдэл

error: Content is protected !!
Гарчиг URL хоёрыг хууллаа